Орос, Хятадын SIM карт болон WiFi дээр Facebook, Messenger, WhatsApp, YouTube-ийг нэг товчоор нээнэ. Бүртгэл, нууц үг хэрэггүй.
Аппаа нээгээд “Холбох” дарна. Тохиргоо, код хуулах шаардлагагүй.
Энгийн вэб хандалт мэт харагддаг орчин үеийн протоколтой тул илрүүлэхэд хэцүү.
Сүлжээндээ хамгийн сайн ажиллаж буй улсаа сонгоно. Шинэ серверүүд нэмэгдсээр байна.
SIM картын интернэт хязгаарлагдсан, дата дууссан бол апп яг юу болсныг монголоор хэлнэ.
Ямар сайт үзсэнийг бид бичдэггүй. Нэр, утасны дугаар ч асуудаггүй.
Банкаар шилжүүлнэ. Автомат сунгалтгүй, картын мэдээлэл өгөх шаардлагагүй.
Аппыг суулгамагц танд дугаар (жишээ нь ION1023) олгогдож, 7 хоног үнэгүй эхэлнэ.
Улсаа сонгоод том товчийг дарна. Facebook, WhatsApp, YouTube шууд нээгдэнэ.
Хугацаа дуусахаар данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр дугаараа бичнэ.
Гүйлгээний утга дээр апп дээрх дугаараа заавал бичээрэй. Төлбөр шалгагдсаны дараа эрх сунгагдана. Үлдсэн хоног дээр нэмэгдэнэ.
Ихэнхдээ хэрэггүй. Роуминг Монголоор дамжин гардаг тул сайтууд нээгддэг. VPN нь Орос, Хятадын SIM карт эсвэл тэндхийн WiFi ашиглах үед хэрэгтэй.
Апп шалтгааныг нь хэлнэ: дата дууссан, оператор гадаад интернэтийг хаасан эсвэл сервер хаагдсан гэх мэт. Өөр улс сонгох, WiFi-д холбогдох эсвэл өөр SIM карт хэрэглэж үзээрэй. Асуудал үргэлжилбэл бидэнтэй холбогдоорой.
Үгүй. Нэг утсанд нэг удаа үнэгүй туршилт олгогдоно. Дахин суулгахад таны дугаар, үлдсэн хоног хэвээр үлдэнэ.
Ихэвчлэн хэдэн цагийн дотор. Шилжүүлсний дараа апп дээр “Шилжүүлсэн” товчийг дарвал илүү хурдан шалгагдана.
WeChat Хятадад VPN-гүй ажилладаг. Харин Facebook, Messenger, WhatsApp, YouTube, Instagram-д VPN хэрэгтэй.
Бид ямар сайт үзсэнийг бичдэггүй. Нэр, утасны дугаар асуудаггүй. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.
Суулгахад нэг минут ч болохгүй.
Android апп татах