Ion VPN
МонголEnglish

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-11-01

Энэхүү бодлого нь Ion VPN апп болон түүнтэй холбоотой үйлчилгээг (цаашид “Үйлчилгээ”) ашиглах үед бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогыг зөвшөөрсөнд тооцно.

1. Үйлчилгээ үзүүлэгч

Үйлчилгээг Алиен Софт ХХК (Alien Soft LLC) (цаашид “бид”) үзүүлнэ.

2. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бид бүртгэл шаарддаггүй. Нэр, утасны дугаар, имэйл, байршил асуудаггүй. Үйлчилгээ ажиллахад зайлшгүй шаардлагатай дараах мэдээллийг л боловсруулна:

  • Төхөөрөмжийн танигч: апп анх нээгдэхэд төхөөрөмжийг таних нэргүй дугаар (Android-д ANDROID_ID, iOS-д апп өөрөө үүсгэсэн санамсаргүй дугаар). Үүгээр танд хэрэглэгчийн дугаар (жишээ нь ION1023) олгож, үнэгүй туршилтыг давхар авахаас сэргийлнэ.
  • Техникийн мэдээлэл: үйлдлийн систем (Android/iOS), апп-ын хувилбар, апп хамгийн сүүлд хэзээ нээгдсэн, VPN-д хамгийн сүүлд хэзээ холбогдсон.
  • Хэрэглээний хэмжээ: сар бүр нийт хэдэн мегабайт ашигласан тоо. Энэ нь шударга хэрэглээний хязгаарыг хянахад хэрэгтэй. Аль сайт руу орсон нь үүнд ордоггүй.
  • Төлбөрийн мэдээлэл: сонгосон багц, дүн, огноо, төлбөрийн төлөв. Та банкаар шилжүүлэг хийхэд банкны хуулганд таны нэр, дансны дугаар харагдаж болно. Бид үүнийг зөвхөн төлбөрийг баталгаажуулахад ашиглана.
  • Сервер лог: вэб серверт хандсан IP хаяг, цаг, хүсэлтийн зам 14 хоног хадгалагдаад автоматаар устана. Энэ нь халдлагаас хамгаалах, алдааг засахад хэрэгтэй.

3. VPN урсгал ба “лог хадгалахгүй” зарчим

  • Бид таны үзсэн сайт, апп, хайлт, татсан файл, DNS хүсэлт зэрэг интернэтийн үйлдлийн түүхийг бичдэггүй, хадгалдаггүй.
  • VPN сервер зөвхөн хэрэглэгч тус бүрийн нийт дамжуулсан байтын тоог тоолдог.
  • Таны урсгал утас болон серверийн хооронд шифрлэгдэж дамжина.

4. Мэдээллийг ашиглах зорилго

  • VPN үйлчилгээ үзүүлэх, эрхийн хугацааг тооцох, төлбөрийг баталгаажуулах;
  • үйлчилгээний тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, буруу ашиглалтаас сэргийлэх;
  • таны хүсэлтэд хариулах, тусламж үзүүлэх.

Бид таны мэдээллийг зарж борлуулахгүй, сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

5. Гуравдагч этгээд

  • Серверийн үйлчилгээ үзүүлэгч: манай серверүүд гадаадын дата төвүүдэд (жишээ нь DigitalOcean) байрладаг.
  • Банк: төлбөрийг банкны шилжүүлгээр хүлээн авдаг. Таны картын мэдээллийг бид авдаггүй.
  • Апп дэлгүүр: App Store, Google Play нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу мэдээлэл цуглуулж болно.
  • Хуулийн дагуу эрх бүхий байгууллага албан ёсоор шаардсан тохиолдолд л мэдээлэл өгнө. Бид интернэтийн үйлдлийн түүх хадгалдаггүй тул ийм мэдээлэл өгөх боломжгүй.

6. Хадгалах хугацаа

  • Бүртгэлийн мэдээлэл таныг үйлчилгээ ашиглаж байх хугацаанд хадгалагдана.
  • Сүүлийн 12 сар идэвхгүй байсан бүртгэлийг устгах буюу нэргүй болгоно.
  • Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаагаар хадгална.

7. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах эрхтэй.

  • Апп дотроос шууд устгах: Миний эрх → Бүртгэл устгах.
  • Вэбээр: https://ionvpn.online/delete-account хуудсаар хүсэлт илгээнэ. 7 хоногийн дотор устгана.

Устгахад төхөөрөмжийн танигч, хэрэглээний тоо, огноонууд арилна. Төлбөрийн бүртгэлийг хуулийн дагуу хадгална. Мөн үнэгүй туршилтыг дахин авахаас сэргийлэх зорилгоор төхөөрөмжийн танигчийн буцааж сэргээх боломжгүй hash үлдэнэ. Үлдсэн эрхийн хугацаа хүчингүй болно.

8. Хүүхэд

Үйлчилгээ нь 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Бид хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.

9. Аюулгүй байдал

Холболтыг шифрлэх, серверт хандах эрхийг хязгаарлах, нууц түлхүүрийг хэш хэлбэрээр хадгалах зэрэг арга хэмжээ авдаг. Гэхдээ интернэтээр мэдээлэл дамжуулах ямар ч арга 100% аюулгүй байдаггүйг анхаарна уу.

10. Өөрчлөлт

Бодлогыг шинэчлэх үед энэ хуудсан дээрх огноог өөрчилнө. Томоохон өөрчлөлтийг апп-аар дамжуулан мэдэгдэнэ.

11. Холбоо барих

  • Үйлчилгээ үзүүлэгч: Алиен Софт ХХК (Alien Soft LLC)

Privacy Policy

Last updated: 2026-11-01

This policy explains what information Алиен Софт ХХК (Alien Soft LLC) (“we”) collects when you use the Ion VPN app and related services (the “Service”), and how we use, store and protect it. By using the Service you agree to this policy.

1. Information we collect

No sign-up is required. We do not ask for your name, phone number, email or location. We only process what the Service needs to work:

  • Device identifier: an anonymous ID created when the app first opens (ANDROID_ID on Android, a random app-generated ID on iOS). We use it to assign your customer number (e.g. ION1023) and to prevent repeated free trials.
  • Technical data: platform (Android/iOS), app version, time the app was last opened and time of last VPN connection.
  • Usage volume: total megabytes used per month, for fair-use limits. It does not include which sites you visit.
  • Payment data: selected plan, amount, date and status. Bank transfer statements may show the sender’s name and account; we use these only to confirm payments.
  • Web server logs: IP address, time and request path for our API, kept for 14 days and deleted automatically, for security and troubleshooting.

2. VPN traffic — no activity logs

We do not log or store your browsing history, visited sites or apps, searches, downloads or DNS queries. VPN servers only count the total bytes transferred per user. Your traffic is encrypted between your device and our server.

3. How we use information

To provide the VPN, track your subscription period and confirm payments; to keep the Service stable and secure and prevent abuse; and to answer support requests. We do not sell your data or share it with third parties for advertising.

4. Third parties

Our servers are hosted by third-party data centers (e.g. DigitalOcean). Payments are received by bank transfer; we never receive card details. App stores may collect data under their own policies. We disclose data only when legally required by a competent authority; as we keep no activity logs, we cannot disclose browsing history.

5. Retention

Account data is kept while you use the Service. Accounts inactive for 12 months are deleted or anonymized. Payment records are kept as required by accounting law.

6. Your rights

You may request access to, correction or deletion of your data. Delete your account instantly in the app (My account → Delete account) or request it at https://ionvpn.online/delete-account (processed within 7 days). Deletion removes the device identifier, usage counters and dates; payment records are kept as required by law, together with a one-way hash of the device identifier used only to prevent repeated free trials. Any remaining subscription period ends.

7. Children

The Service is not intended for children under 16, and we do not knowingly collect their data.

8. Changes

When we update this policy we will change the date above and notify you in the app of material changes.

9. Contact

  • Operator: Алиен Софт ХХК (Alien Soft LLC)
Нүүр Нууцлалын бодлого Үйлчилгээний нөхцөл Тусламж Бүртгэл устгах
© 2026 Ion VPN